Monday, April 21, 2014
Хамгийн алдартай хаан
Есдүгээр жарны хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаан буюу
аргын тоолын 1162 оны тавдугаар сарын 30-нд Онон мөрний Дэлүүн болдог
хэмээх газарт Хиад яст боржигон овогт Есүхэй баатрын гэрт Өүлэн Үжин эх,
хүү Тэмүүжинг төрүүлжээ. 1206 онд Их монгол улсыг тунхаглаж, Их хаанаар
өргөмжлөгдөн Чингис хаан гэгдэх болжээ. Чингисийн гол гавьяа бол тархай
бутархай өөр хоорондоо тэмцэлдэж байсан олон монгол аймгийг нэгтгэж,
нэгэн туургат улс гүрнийг байгуулсан явдал юм. 1227 онд 65 насандаа
ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.Чингис хаан дэлхийн "Мянганий шилдэг хүн"
-ээр тодорсон.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment