Monday, April 21, 2014

Алберт Эйнштэйн (Айнштайн ч юм уу?)


Алберт Эйнштэйн (уг нь Айнштайн) 1879 оны 03-р сарын 14-нд Германы Ульм хотод жүүд гэр бүлд төржээ. Түүний эцэг Херман Эйнштэйн инженер, худалдаачин хүн байв. 1880 онд тэдний гэр бүл Мюнхенд нүүж ирж, түүний аав, авга ах хоёр компани байгуулжээ. Хэдийгээр түүний эцэг эх жүүд хүмүүс боловч хүүгээ Католик бага сургуульд өгсөн байна. Тэрээр багаасаа хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд байсан боловч бага сургуульдаа хамгийн шилдэг сурагч байжээ. Огт хэлд орж өгөхүй байсан тэрээр нэг оройн хоолон дээр "Энэ шөл чинь хэтэрхий халуун байна!" гэж орилжээ. Эцэг эх нь чи яагаад урьд нь үг хэлдэггүй байв гэхэд "Яагаад гэвэл урьд нь бүх юм хэвийн байсан!" гэж хэлсэн тухай шог яриа байдаг.
Таван настай байхад нь аав нь түүнд компас бэлэглэжээ. Тэрээр хоосон орон зайд компасын зүүнд нөлөөлдөг зүйл нь юу юм болоо гэж маш их гайхаж байсан тухайгаа байнга ярьдаг байжээ. Тэр хар багаасаа л физик математикт сонирхолтой хүүхэд байсан бөгөөд 12 настайгаасаа Евклидын геометрийг сонирхож тооны ухаанд шимтэх болжээ. Эцгийнх нь бизнес дампуурч тэд Италид нүүж очиход Алберт Швецарийн Аарауд дунд сургуулиа дүүргээд 1896 онд Швецарийн холбооний политехникийн сургуульд Физик Математикийн багш болохоор сурч эхэлсэн байна. 1901 онд сургуулиа төгсөж, Швецарийн иргэн болсон бөгөөд Патентийн оффист туслах ажилтнаар ажилд оржээ. Энд ажиллаж байхдаа 1905 онд докторын зэрэг хамгаалав.
Тэрээр энэ онд Фотоцахилгаан үзэгдэл буюу ваакуум орчинд буй метал дээр гэрэл тусахад түүнээс электронууд хэрхэн сулран гардагыг онолын хувьд тайлбарлаж, алдарт E=mc² томъёоллоо гаргажээ. Үндсэндээ матер болон энерги хоёр нь нэг л зүйлийн хоёр өөр хэлбэр гэж тайлбарласан байна. Материйг энерги болгож болно, эсрэгээр энергиэс матер бий болгож болно гэж үзсэн байна.
Энэ томъёо физикт, электроникт их чухал зүйл болсон бөгөөд 1921 онд эзэндээ Нобелийн шагнал авчирсан юм. Гэвч бас энэ томъёо хүн төрөлхтөнд аймшигт зэвсэг, эсвэл маш хямд эрчим хүчний эх үүсвэрийг олж өгсөн билээ. Энэ бол цөмийн эрчим хүч. Цөмөөс хэрхэн ийм их эрчим хүчийг гарган авдаг, тэр их эрчим хүч энгийн нэг материйн хаана нь нуугдаж байсныг л энэ томъёо хэлээд байгаа юм.
Ус төрөгчийн цөм гэвэл нэг протон, нэг нейтрон байдаг. Тэгвэл 1 кг усанд байгаа ус төрөгчийн атомынх нь протонуудын энергийг олое. Энд ердөө л 111гр нь устөрөгчийн атомын протон болно.
E=mc²=0.111 x 300,000,000²=10,000,000,000,000,000 Joule энерги болж байна. Энэ нь хэдэн зуун мянган литр бензин шатаахад гарах энерги. Гэхдээ бид протоныг шатааж чадахгүй. Харин хүн төрөлхтөний нээсэн нэг үзэгдэл бол цөмийн урвал юм. Устөрөгчийн атомд нэг протон байдаг бол хоёр протон нийлбэл Гелийн атом болж хувирна. Түүний дүнд хоёр тусдаа протонуудаас 7% хөнгөн хос протонт Гелийн цөм үүсдэг. Энэ 7% илүүдэл масс энерги болон цацардаг байна. Өөрөөр хэлбэл наран дээр болж буй процесс энэ бөгөөд илүүдэл болж цацарсан энерги бол тэр 7% масс гэж ойлгож болно. Бидэн дээр тусаж буй гэрэл бол тодорхой масстай матер гэж ойлгож ч болох нь ээ. Эндээс Фотон гэх ойлголт физикт орж ирсэн юм. Гэрэл бол өчүүхэн масстай Фотон гэх эгэл бөөмүүдийн урсгал гэж хэлж болох юм.
Алберт Эйнштэйн энэ бүхнийг урьдчилан харсан учраас АНУ-ын ерөнхийлөгчид Нацист Герман, Импералист Японууд энэ зэвсэгийг нээхээс өмнө урьдчилан хийх хэрэгтэйг анхааруулсан захидал илгээж байжээ.
Цаашид тэрээр харьцангуйн онол гэх мэт агуу нээлтүүдээ хийсэн юм. Квант онолыг үүсгэхэд түүний оруулсан хувь нэмрийг үнэлэх аргагүй их билээ.

Ялалтын баяр-бидний баяр





Ялалтын баярын өдөр.

Дэлхийн II дайнд фашистын Германыг ялсны 6
8 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Дэлхий нийтээрээ өргөн хүндэтгэлтэй тэмдэглэдэг энэ өдөр монголчууд бидэнд хамаатай юу? Ялалтын баяр нь бас бидний баярын өдөр мөн үү? Энэ асуултад хариулахын тулд түүхийн шарласан хуудсыг эргэн нэг сөхөж харцгаая.
/Бичлэгийн үнэ цэнэ нь өдгөө ч хуучраагүй хэмээн бодсон тул
2009 онд бичиж байсан хуучин бичлэгээ дахин орууллаа/.


1941 оны 6 дугаар сарын 22

Энэ өдөр фашистын Герман улс ЗХУ-ын эсрэг халдан довтолсон юм. Үүнтэй холбогдуулан МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс тогтоол гаргажээ. Уг тогтоолд БНМАУ-аас ЗХУ-тай байгуулсан гэрээндээ үнэнч байхаа батлаад, зохих тусламжийг үзүүлэхээ амлаж, Монголын бүх ард түмэнд хандан улсынхаа аж ахуй, батлан хамгаалах хэргийг хөгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахыг уриалжээ.

1941 оны 6 дугаар сарын 23

ЗХУ-д фашистын Герман довтолсонтой холбогдуулан Улаанбаатар хотын төв өргөн чөлөөнд хотын бүх ажилчид, албан хаагчид ба ард олныг хамарсан цуглаан болжээ.

1941 оны 7 дугаар сар

Зөвлөлтийн Улаан армид явуулах бэлэг ба тус орны батлан хамгаалах фронтод хөрөнгө хуримтлуулах бүх ард түмний хөдөлгөөн өрнөжээ.

1941 оны 9 дүгээр сар

Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн Улаан армид туслах төв комисс байгуулагджээ.

1941 оны 11 дүгээр сар

ЗХУ-ын Улаан армид Монголын ард түмнээс илгээсэн бэлгийн анхны цувааг хүргүүлэв. Дайны үед ийм цувааг нийт 8 удаа хүргэжээ.

1942 оны 1 дүгээр сар

БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас “Хувьсгалт Монгол” танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 оны 3 дугаар сар

БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, “Монгол ард” гэсэн бичигтэй “Ла-5” сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн ба худалдсан гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд ”фронт Бадам” нэр хайрлаж байсан түүхтэй.

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж,

Хамгийн алдартай хаан

Есдүгээр жарны хар морин жилийн зуны тэргүүн сарын арван зургаан буюу аргын тоолын 1162 оны тавдугаар сарын 30-нд Онон мөрний Дэлүүн болдог хэмээх газарт Хиад яст боржигон овогт Есүхэй баатрын гэрт Өүлэн Үжин эх, хүү Тэмүүжинг төрүүлжээ. 1206 онд Их монгол улсыг тунхаглаж, Их хаанаар өргөмжлөгдөн Чингис хаан гэгдэх болжээ. Чингисийн гол гавьяа бол тархай бутархай өөр хоорондоо тэмцэлдэж байсан олон монгол аймгийг нэгтгэж, нэгэн туургат улс гүрнийг байгуулсан явдал юм. 1227 онд 65 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.Чингис хаан дэлхийн "Мянганий шилдэг хүн" -ээр тодорсон.

Багшийн тухай шүлэг

Багш танаа
Багш та -
Хормойноос нь адис авмаар эрдмийн хишигтэн
Багш та -
Хоёр үгнээс нь арван эрдэм цацардаг гүн ухаантан
Багш та -
Хорвоог гийгүүлэхээр тэнгэрт ургасан наран саран
Багш та -
Хойчийн тулд ирээдүйгээс айлчилсан номун элчин билээ.
Багш танаа
Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ
 Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ
Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ
Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ